Бидний тухай

манай хуудсанд тавтай морил

Танилцуулга

“Рисөрч энд Дэвэлопмэнт” ХХК нь 2013 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан болно. Бид, Европын орнуудад /голчлон Итали улсад/ үйлдвэрлэгдсэн барилгын тоног төхөөрөмж, бараа материалын худалдаа, мөн барилгын инженерчлэл, дизайн архитектурын мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг юм.

Түүнчлэн, Монгол Итали компаниудыг танилцуулан зуучилж, цаашдын хамтын ажиллагаа, бизнес харилцааг нь дэмжих, цаашлаад Монгол түүхий эд болох ноос ноолуур, арьс ширийг Италийн болон Европын үйлдвэрлэгч нарт танилцуулахыг зорин ажиллаж байна.

Манай хамт олон нь барилгын салбарт олон жилийн туршлагатай Итали мэргэжилтнүүд болон Монгол улсынхаа хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залуу боловсон хүчнүүдээс бүрдсэн юм.